Унага Монгол ардын үлгэр

Унага үлгэр нь 3-аас дээш насны хүүхдэд зориулсан сургамжит үлгэр юм. Хүүхэддээ багаас нь үлгэр уншиж өгөх нь хүүхдийн төсөөлөн бодохуй, ой тогтоолт, сонсох чадварыг хөгжүүлэх, соёл уламжлалаа танин мэдэх, хэлд амархан ороход нь тустай зэрэг ач холбогдолтой юм.
Сургамжит үлгэрийн онцлог нь хүүхдийн хандлага, харилцааны ур чадварт эерэгээр нөлөөлж, хүнлэг зөв хүн болоход нь тустай. Ялангуяа анх уншиж бичиж сурч байгаа хүүхдэд Монгол үндэстний зөв хандлага, сайн зан чанарыг илэрхийлсэн сургамжит үлгэр уншуулах нь хүүхдийн төлөвшилд онцгой үр дүнтэй. Сургамжит үлгэрийг бусад үлгэрүүдээс ялгаж ойлгох, хүүхдийн унших үлгэрийг сонгож өгөхдөө аав ээжүүд анхаарах хэрэгтэй учраас энэ төрлийн үлгэрүүдийг онцолж, цувралаар гаргах юм. Унага үлгэр нь Монгол, Англи хэл дээр хэвлэгдсэн, хүүхдийн сонирхол татсан зураг дүрслэлтэй, сургамжит үлгэр болно.

Унага үлгэрийн зорилго

Бага насны хүүхэддээ Монгол үлгэр уншиж өгөх нь Монгол ахуй, уламжлалаа танин мэдэхээс эхлэн хүүхдийн төсөөлөн бодохуйг хөгжүүлэх, ой тогтоолтыг сайжруулах, үгийн баялаг нэмэгдүүлэх ач холбогдолтой
Монгол эх хэлний үгийн баялаг сангаас хүүхдэд таниулахдаа орчин үед хэдий өдөр тутмын харилцаанд хэрэглэгдэхгүй болсон ч үлгэр домгоор дамжуулан таниулах шаардлага байна
Эх хэлний үг, өгүүлбэр нь уран яруу ишлэл, зүйрлэлээр илэрхийлэгддэгийг хүүхдийн тархинд ойлгуулах
Сургамжит үлгэрээс суралцах замаар өөрийн бодол, үг, үйлдлийг хариуцаж сурах
Бусдын үгийг сонсох нь ямар сайн болон муу талтайг хүүхэд өөрөө харьцуулан дүгнэлт хийх
Хүүхдийн хүн болох төлөвшил, зан чанарт эерэгээр нөлөөлөх
Монгол Англи хэл дээр хэвлэгдсэн тул заавал бага насны хүүхэд бус аль нэг хэлийг суралцаж байгаа ямар ч насны хүүхэд болон томчууд унших боломжтой
Гадаадад байгаа Монгол хүүхдүүдэд Монгол хэлээ сурахад, Монгол ахуйгаа танин мэдэхэд нь дэм болох
Монгол уламжлал, ахуй соёлыг дэлхийд таниулах, сурталчлах

Аав ээжүүд хүүхдүүддээ уншиж өгч, үлгэрийн сургамж нь яг юу байсан тухай ярилцах замаар хүүхдэд өөртөө дүгнэлт хийх боломж олгох, зарим нэг үг хэллэгийн утгыг хүүхдэд сайн тайлбарлаж өгөх.

Ном борлуулж буй дэлгүүрүүд

Интерном салбарууд
Азхур салбарууд
Emart Чингис, Хан-Уул салбар
Alphabook номын дэлгүүр
Мир ном
Mplus цахим ном
Shoppy.mn онлайн дэлгүүр
Алтан түлхүүр ном, бичиг хэрэгслийн дэлгүүр

Bookking онлайн номын дэлгүүр

Орон нутаг

Эрдэнэт хотын Номин хайпермаркет, Төгөл номын дэлгүүр

small_c_popup.png

Санал хүсэлт

Номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах