УРЛА ТОГЛО-н ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бүтээлч Технологи ХХК нь 2016 онд Орхон аймагт үүсгэн байгуулагдаж, Урла Тогло Тоглоом /Монгол брэнд/-ийг бий болгосон. Урла Тогло брэндийг үүсгэх гол шалтгаан нь Монгол хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарах шаардлага, аав ээжүүд хүүхдүүдтэйгээ ойлголцох, хамтдаа хөгжих шаардлага, бүтээлч Монгол хүнийг төлөвшүүлэх шаардлага зэргээс урган гарсан юм. Яагаад? Монголчууд бидний дутагдал юу байв?

Тухайлбал:

  1. Хувь хүний эрүүл мэндийн мэдлэг боловсрол, эрүүл мэндээ хамгаалах хариуцлага
  2. Суурь боловсрол, мэдлэг боловсрол
  3. Нийгэмд биеэ авч явах чадвар, харилцаа хандлага, ёс суртахуун
  4. Хувь хүний өөрөө өөрийгөө хөгжүүлэх
  5. Хүний амьдралын үнэт бүхнээсээ, Монгол үндэстний үнэт зүйлээсээ бид алсран холдсон
  6. Эх орноо хайрлах үзэл хандлагын төлөвшил
  7. Хувь хүний суурь төлөвшил буюу хүмүүжлийн асуудал. Түүн дотор Монгол хүмүүжлийн суурь ухаан
  8. Сургалтаас өөр бодит ажил хэрэг дутмаг. Энэ нь зүгээр л сайхан ярих хүмүүсийг нийгэмд олноор бий болгож, бодит бүтээгчдээ үл анзаарах 
  9. Бүтээлчээр хөгжих боломжоо олж харахгүй байгаа зэрэг асуудлууд байна.

Дээрх дутагдлуудаа аажим аажаар засаж залруулахад өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулах үүднээс 2016 онд “Урла Тогло Тоглоом” Монгол брэндийг үүсгэсэн билээ. Өөрөөр хэлбэл бид Монгол уламжлалаасаа суралцаж, орчин үеийн хувь хүний хөгжлийг бий болгохын тулд дараах үзүүлэлтүүдэд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм. Үүнд:

  1. Хүмүүжил төлөвшил 
  2. Эрүүл мэнд
  3. Мэдлэг, боловсрол, чадвар
  4. Харилцааны ур чадвар
  5.  Эх оронч сэтгэлгээ

Энэ санаагаа илэрхийлж, Урла Тогло Тоглоом /Монгол брэнд/ фейсбүүк пейж хуудсаараа дамжуулан нийтлэлүүд бичиж, аав ээжүүдэд зориулан “Хүн болох урлаг” номыг бичиж нийтэд түгээгээд байна.

Бүтээлч хүүхэд
Бүтээгч ирээдүй

Урла Тогло брэндийн зорилго:

Урла Тогло тоглоом, номын зорилго:

Хувь хүний хөгжлийн мэдээлэл, сургалтын зорилго:

Манай УРЛА-ТОГЛО брэнд нь:

Манай ном, тоглоомын зорилго нь хүүхдийн бүтээлч сэтгэхүй, урлан бүтээх чадварыг хөгжүүлэхдээ Монгол уламжлалаа орхигдуулахгүй байх, орчин үеийн хүүхдийн сонирхолд нь нийцүүлэх, өв соёлоороо бахархах, эх хэлээ сайн сурахад нь тус нэмэр болох, ялангуяа гадаадад байгаа Монгол хүүхдүүддээ эдгээрийг хүргэхийн тулд Монгол Англи хэл дээр хэвлэдгээрээ онцлог юм. Дээр дурдсан хүүхдийн бүтээлч ном, Монгол ардын сургамжит үлгэр, өөрийгөө танихуй номууд нь цувралаар гарахаар төлөвлөгдөж байна.