НҮДЭЭР ХАРАХАД

Нүдээр харахад

Бусдын нүдээр зовлонтой амьдрал миний нүдээр жаргалтай харагдах. Миний нүдээр зовлонтой амьдрал бусдад жаргалтай харагдах. Ижилхэн амьдрал туулавч хүртэх мэдрэмж нь өөр өөр. Адилхан зовлон амсавч ойлгох ухаарал нь өөр өөр. Байгаа байгаадаа сэтгэл хангалуун байвал хэний нүдээр яаж харагдах нь сонин биш…

…Хүнийг гаднаас нь хараад дүгнэх аргагүй, таван үг солиод танигддаг үе ч өнгөрч. Худал хуурмагтаа бүгд уусчихаагүй баймаар, үнэн сэтгэлээс хандахыг үнэлэхгүй цаг юмсанж. Зүгээр л аясаараа гулсаад явчихмааргүй байх юм. Хэвлээр явагчид биш дээ, дандаа мөлхөөд байх ч хүсэх зүйл бишсэн, хурдан хөгжилд хүрэх юмсан. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхлаа л гэнэ, гэвч хүний хөгжлөөс арай л хоцроод байх шиг…

Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ