ХҮҮХДЭД ЭРТЭЧ

ХҮҮХДЭД ЭРТЭЧ ДАДАЛ ХЭВШҮҮЛЭХ

Хүүхдүүд маань хэдэн цагт унтаж байна вэ? Өглөө босохдоо нойр нь бүрэн ханасан байдаг уу? Хүүхэд унтахаасаа өмнө юу хийж байна вэ? Унтахын өмнө зурагт үзэх, утас компьютер дээр тоглож байна уу? Хүүхдэдээ эрт унтах, эрт босох дадал хэвшүүлсэн үү? гээд эртэч дадал хэвшлийн тухайд олон асуулт байна.

Та бүхэн эдгээр асуултуудад ямар хариулт өгч чадах вэ? Хэрэв таны хүүхдүүд шөнийн 21.00 цаг гэхэд унтаж хэвшсэн бол сайнсан. Энэ нь эрүүл мэнд, өсөлт хөгжил, ой тогтоолтонд болон эрт босох зөв амьдралын хэвшилд нь сайнаар нөлөөлнө.

“Эрт босвол нэгийг сонсоно” гэсэн Монгол ухаан бидэнд өвлөгдсөн. Энэ нь нэг талаар бидний уламжлалт соёл иргэншилтэй холбоотой мэт боловч ерөөсөө л хүний амьдралын чухал дадал хэвшлүүдийн нэг юм.

Эртэч дадал нь эрт унтаж амрахаас л эхэлнэ. Эрт унтсан хүүхэд өглөө босохдоо сайхан амарсан, нойр нь ханасан байдаг тул эрт босохдоо амархан, эхний удаад дуудуулж сэрдэг, хэсэг хугацааны дараа сэрүүлэгээр сэрж, дадал хэвшил тогтоход өөрөө сэрдэг болно.

Эрт боссон хүүхдэд яарч сандрах, бухимдах шаардлага байхгүй, амар тайван өглөөний цайгаа уугаад, цовоо сэргэлэн хичээл сургуульдаа явах, шинэ өглөөг эрч хүчтэй угтах боломж бүрдэх бөгөөд энэ нь эрүүл амьдрахын нэг үндэс болдог.

Эртэч дадал бол хүний насан туршид дагалдах чухал хэвшил тул багаас нь хүүхдэдээ хэвшүүлэх нь ирээдүйн амжилтын алхмыг нэгээр ойртуулж байна л гэсэн үг. Аав ээж та бүхэн өөрсдийнхөө амьдралын хэвшлийг хараад, түүнд дүгнэлт хийж, тодорхой үр дүнтэй шийдвэр гаргаад үзээрэй!

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ