Хүүхдийн санаа бодлыг сонссоноор тэдэнтэй ярилцах боломж нээгдэнэ. Тэднийг томчуудын нэгэн адил тоож ярилцахад хичнээн их баярладаг гэж санана.
Аав ээжийн анхаарлаа хандуулж байгаагаар хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадварыг олж авдаг. Хүүхэд нялх балчир насандаа үргэлж бидний анхаарлын төвд байдаг. Анхаарал татахыг ч хүсдэг тул түүнийгээ нялх багадаа уйлах байдлаар илэрхийлдэг.
Уйлах үед нь тэвэрч, өлсөх үед нь хооллож, өхөөрдөн эрхлүүлэх, хамт тоглох, аливаа юмсын учир холбогдлыг тайлбарлах гэх мэт. Хэдийгээр бид хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагын дагуу тэдэнд анхаарал хандуулдаг ч нялх балчир хүүхэд ойлгохгүй гэдэг шалтгаанаар тэдэнтэй ярилцдаггүй.
Бүр дөнгөж төрсөн цагаас нь эхлэн хүүхэдтэйгээ байнга ярьж байх нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд маш зөв төлөвшлийг бий болгож, төсөөлөл, ургуулан бодох идэвхийг нь өдөөж өгдөг. Тэр ч бүү хэл хүүхдийг гэдсэнд байхаас нь эхлэн ярилцах нь хүүхдийн эрүүл өсөлтөнд маш чухал бөгөөд аав, ээжийнхээ дуу хоолойг таньж мэдэрдэг гэдгийг эрдэмтэд нотолсон.
Энэ бүхнийг бидний ихэнх нь сонсоод өнгөрдөг, зарим нь хэрэгжүүлэхийг хичээдэг ч тэгсгээд мартчихдаг.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…